Monday, March 30, 2015

VPN гэж юу вэ ???


Мэдээллийн ирэн зүүны өнөө үед өөрийн боловсруулсан мэдээллээ аюулгүй, бүрэн бүтэн дамжуулах нь эн тэргүүний асуудал болоод байгаа билээ. Үүнийг шийдэх нэг шийдэл бол хувь хүн болон байгууллага, корпорацийн хоорондоо үүсгэн ашиглаж болох VPN (Virtual Private Network) юм. VPN гэж юу вэ? Газарзүйн байршлаас орон зайгаас үл хамааран 2 хэрэглэгчийн хооронд (офисс салбар) хоорондоо интернэтээр дамжуулан мэдээллээ дамжуулах боломжийг бүрдүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл сүлжээн дээр тусгай туннелл буюу суваг үүсгэн мэдээлэл дамжуулах өөр хоорондоо нэг сүлжээнд холбогдох Host-to-Host хэлбэрийн сүлжээний байгуулалтын нэг хэлбэр юм. Хэрэв та VPN холболт хийхийг хүсвэл рүүтер(router), файрволл(Firewall)-д тохиргоо хийх болон сүлжээгээ зохион байгуулах чадвартай байх хэрэгтэй.

Host-ууд нь хоорондоо холбогдохдоо дараах 3 шатыг заавал дамжина.
       1. Identification- холбогдох нэр, нууц үгээ оруулах
       2. Authertication- нэр, нууц үг мөн эсэхийг батлах
       3. Authorization- Сүлжээнд ажиллах боломжтой эсэхийг харуулна. Ipv4 болон Ipv6 дээгүүр дараах протоколуудыг ашиглан VPN байгуулна.
 Үүнд:
             1. PPTP(Point to Point Tunneling Protokol)
             2. L2TP(Layer Two Tinneling Protocol)
             3. IPSEC(Internet Protocol Security)
             4. IPSEC GRE(Generic Route Encapsulation) Tunneling Protocol

Дээрх протоколуудыг ашиглан VPN зохион байгуулах төрлүүд
             1. Site to site VPN
             2. Easy VPN
             3. IPSec GRE VPN VPN-ий салшгүй нэг хэсэг бол Data Encryption буюу мэдээллээ нууцлах юм. Ингэж мэдээллээ нууцалснаар, ямар нэг байдлаар мэдээлэл замаасаа алдагдахад хүрэхэд уг түлхүүрийн тусламжгүй тайлж уншиж чадахгүйд хүрэх юм.
Дараах хоёр төрлийн нууцлал бий.
            1. Symmetric (нууцлах түлхүүр тайлах түлхүүрүүд ижилхэн) 
            2. Asymmetric (нууцлах түлхүүр тайлах түлхүүрүүд өөр өөр)

 Хэрэв таньд VPN холболт хийх хэрэгцээ гарсан бол доорх зүйлсийг анхаарах хэрэгтэй.
            1. Public address тай байх
            2. Өөр дээрээ VPN үүсгэх боломжтой Router болон Firewall уудтай байх
            3. Оффис болон салбаруудынхаа дотоод хаяглалтын төлөвлөлтийг маш сайн бодож хийх

Анхны дотоод сүлжээ

1970-аад оны эхээр компьютерын үйлдвэрлэлд том ахиц гарсан нь их интеграл схем гарч ирсэн явдал байлаа. Тэдгээрийн харьцангуй бага үнэ, өргөн функцүүд нь мини-компьютеруудыг бүтээхэд түлхэц болсон. Ингээд ганц супер-компьютер авснаас олон мини-компьютер авч ашиглах нь илүү хурдтай бөгөөд хямд болсон байна. Ингэснээр байгууллагын дэд хэсгүүд компьютертой болох боломж бүрдсэн боловч уг компьютер нь хэсгийнхээ хүрээнд бие даасан байдалтайгаар ажиллаж байсан.
Хэрэглэгчдийн хэрэгцээ өссөөр удалгүй ойр байгаа компьютеруудтай өгөгдөл солилцох шаардлага гарах болсон ба үүн дээр үндэслэн анхны дотоод сүлжээ үүсчээ. Компьютерийн технологи үүссэн цагаас эхлэн тэдгээрийн хооронд мэдээллийг дамжуулах асуудал анхаарлын төвд байж судлагдаж иржээ. Анх АНУ-ын батлан хамгаалах яамнаас цэргийн зориулалттай сүлжээний анхны хувилбарыг гаргасан бөгөөд үүнийгээ ARPANET гэж нэрэлсэн байна. Цэргийн зориулалтаар үүссэн энэ сүлжээнд их дээд сургуулиуд, судалгааны төвүүд холбогдох болсоноор энэ сүлжээ цэргийн гэдэг утгаа алдахад хүрсэн байна. Иймд цэргийнхэн уг сүлжээг олон нийтийн ба цэргийн гэсэн хоёр хэсэгт хуваан цаашид хөгжүүлжээ. Цэргийн сүлжээ нь өнөөдөр ARCNet сүлжээ болон хэрэглэгдэж байгаа бөгөөд нөгөө хэсэг нь дэлхийн олон нийтийн хэрэглэж байгаа Интернетийн сүлжээ болжээ. Цэргийн сүлжээг тэр үед нь ARPANet гэж нэрлэж байв. ARPANet-ээс 1980 онд сүлжээгээр мэдээллийг дамжуулах TCP протоколыг анх бий болгожээ. Үүнээс хойш хоёр жилийн дараа IP протоколыг бий болгосноор өнөөгийн Интернетийн сүлжээ бий болжээ. Компьютерийн сүлжээг олон хэлбэрээр ангилж болдог байна.

Дотоод сүлжээний технологиуд

Дотоод сүлжээний дэлгэрсэн технологиуд нь:
  • Ethernet
  • Token ring
  • FDDI (Fiber Distributed Data Interface)
Ethernet ба fast Ethernet (CSMA/CD)
Ethernet ба fast Ethernet (CSMA/CD) нь LAN загварын дэд бүлэг юм. CSMA/CD (carrier sense multiple access with collision detection) нь bus\tree ба од топологитийг өргөн ашигладаг хяналтын техникүүд. Үүний анхны хувилбар нь Xerox хэмээх Ethernet LAN- нэг хэсэг юм. Харин дамжуулагчийн хувилбар нь MITREnetLan юм. Эдгээр нь бүгд IEEE 802.3 стандартад нийцсэн байдаг. CSMA/CD ба түүний дохиолол нь санамсаргүй хандалт эсвэл техник эсэргүүцэл зэрэг болно. Энэ техникийг өмнө нь радио сүлжээнд ашигладаг байжээ. Энэ нь эхэндээ зөвхөн илгээх хүрээнд ашиглагддаг байсан ба улам хөгжсөөр бага хугацаанд олон сүлжээнд холбогдох боломжтой болсон. Дамжуулж буй мэдээллийг үнэн зөв эсэхийг хүлээн авагчийн шалгагчаар илрүүлнэ. (HDLC). Илрүүлэгч нь ямар нэг алдаатай байвал хүлээн авагчийн хаягаар хариу илгээнэ. Сувагт илрүүлэгчтэй үед чимээ гарах эсвэл тухайн цагт өөр станцад холбогдох, нэгээс нь хүлээн авагч нөгөөд нь дамжуулах үед алдаа гарна. ALONA нь радио сүлжээний багцын нэлээд эртний технологи. ALONA нь энэ үйлдэлд хариу өгөгч юм. Сүлжээнд ALONA-г суулгаж өгснөөр хүчин чадал нь нэмэгдэж сайжирдаг. Суулгах үед хэмжээ нь дамжих цагтай тэнцүү байна. Хүчин чадал нь нэмэгдсэнээр системийн 37%- ийн хэрэглээ нэмэгддэг. Хоёр станцтай зэрэг холбогдох эсвэл хоёулаа холбогдсон үед нэгнээс нь салгаж болдог. Сүлжээний алдаа илрүүлэгчид анхны дуудлага ирэхэд ажиллаж эхэлнэ. Дамжуулагч ашиглаж байхад станц хүлээх хэрэгтэй, дамжуулагч сул үед станц дамжуулна. Хоёроос дээш холболт нэг зэрэг дамжуулж эхэлбэл алдаа гарч болох ба үүнийг тооцож чадвал үйлдлүүд эмх цэгцтэй болно. Их хэмжээний хэрэглээ нь дамжуулалтын урт, хугацаанаас их хамаардаг. CSMA-ийн алгоритм нь дамжуулалт завгүй үед хэрэгтэй. Станц дамжуулалт хүлээн авмагц дараахи дүрмийг баримтална.
  1. Дамжуулалт сул үед холбогдоно.
  2. Дамжуулагч завгүй үед сул болтол хүлээж дараа нь холбогдоно.
CSMA/CD-ийн тодорхойлолт
Энэ нь ALONA-аас илүү ашигтай. CSMA/CD дараахи журмын дагуу явагдана.
  1. Дамжуулагч сул үед холбогдоно.
  2. Дамжуулагч завгүй үед хүлээнэ.
  3. Холболтын үед алдаа илэрвэл богино дохиолог бүх станцад очно.
  4. Дохио хүлээн авсны дараа хэсэг хугацааг өнгөрөөгөөд дахин холбогдоно.
CSMA систем нь IEEE-ийн стандартад нийцсэн ба холболт урт үед холболтын төгсгөлд алдаа илрүүлдэг нь хос кабелийн ашигтай тал юм. Алдаа нь 2 системд ялгаатай илэрнэ. Шулуун холболтод алдаа нь өндөр вольтоор ганц холболтод илэрнэ. Дамжуулагчийн дохио эсэргүүцлийг сулруулдаг учраас энд потенциалын хувьд зөрчилддөг. Хоёр станц холболтоос хол байх тохиолдолд станц бүр сулруулсан дохиог өөр газраас хүлээн авах болно. Иймд Coaxial кабель 500 м-т 10 Base 5, 200 м-т 10 base 2 байна. Ямар ч Hub 1 оролттой сигналь ирэх үед алдаа үзүүлдэг. Төв дохиолог алдаа илэрсэн дохио ирэхэд холбогдоно. Хос холболтын системд алдааг илрүүлэх хэд хэдэн боломж байна. Үүнээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь явуулсан болон хүлээн авсан үйлдлийн хугацааг харьцуулах.
Компьютеруудыг холбогч ашиглан дотоод сүлжээнд холбох:
  1. Компьютерүүдаа кабелиар холбогчтой холбоно.
  2. Компьютер тус бүрд сүлжээний тохиргоо хийж өгнө.
  3. Сүлжээгээр файл хуулж үзнэ.
Холбогч нь Гадаад байдлаараа hub – тай ижил Олон порттой гүүр Порт бүр дээрээ bridge – ийн үүргийг хийдэг. МАС хаяг ба портын хүснэгт МАС хаягийг ашиглан пакетуудыг шилжүүлнэ. Сүлжээний хурдыг нэмэгдүүлнэ Сүлжээг логик хэсгүүдэд хуваана Зөвхөн битүүд дээр ажилладаг 2-р төвшиний төхөөрөмж юм. Оролтоор орж ирсэн дохионуудыг гаралтын портуудаар хуулан гаргана. Гаралтын олон порттойг repeater гэж болно. Холбогчийн passive нь: Зүгээр л ирсэн дохиог бусад портоороо гаргана. Холбогчийн active нь: Тогонд залгагдсан тул дохионы хүчийг нэмнэ. Холбогчийн (switch, switching hub) кадр боловсруулах зарчим нь гүүрийнхтэй адил байдаг. Гүүрнээс ялгагдах гол онцлог нь холбогчийн порт бvр тусгай процессортой байх ба тэдгээр нь бие биеэсээ хамааралгүйгээр гүүрийн гүйцэтгэх үүргийг биелүүлдэг. Үүнээсээ болоод холбогчийн хурд нь ганц процессортой гүүрийг бодвол харьцангуй их байдаг. Холбогчийг кадр параллелиар боловсруулдаг шинэ vеийн гүүр гэж нэрлэж болно. Гүүр болон холбогчийн сүлжээний холболтын байрлалд тавьсан хязгаарлалттай холбогдон холбооны шинэ төхөөрөмж гарч ирсэн ба энэ нь чиглүүлэгч (router) юм. Бүрэн холболттой байрлал ашиглах үед компьютерууд хувийн холболтын шугам бүрт зориулсан порттой байна. «Од» байрлалын үед компьютерууд ганц порттой байж болох ба төвд байрлах холбогчид (switch) залгагдана. Глобал сүлжээнд холбогчийг анхнаасаа ашиглаж байсан бол дотоод сүлжээнд 1990-ээд оны эхэн үеэс хэрэглэж эхэлжээ. Холбогч ашигласнаар сүлжээний үнэ өсдөг учраас одоохондоо өргөн хэрэглээнд ороогүй боловч үнэ нь буурч, удахгүй дундын шугамуудыг хэрэглээнээс түрж гаргах боломжтой. Энд холболтын хувийн шугамууд нь эцсийн зангилаа ба холбогчийн хооронд байрлах ба холбогч хоорондын шугам нь төрөл бүрийн эцсийн зангилаануудын мэдэгдлийг дамжуулах тул дундын шугам байна.
Компьютерууд тухайн агшинд аль компьютер нь дундын шугамыг ашиглаж болох тухай тохиролцохдоо өгөгдөл дамжуулахаасаа илүү хугацааг зарцуулах болно. Харин энэ асуудал нь хоёр холбогчийн хувьд өөрөөр шийдэгддэг. Энэ тохиолдолд зөвхөн хоёр холбогч шугамыг хуваан ашиглах тул зохион байгуулахад хялбар байдаг. Одон топологийн бүх төхөөрөмжүүд нь кабелийн сегментүүдийн тусламжтайгаар холболтын төхөөрөмжид холбогддог. Дурын хоёр төхөөрөмжийн хоорондох өгөгдлийн дамжуулалт холболтын төхөөрөмж (switching)-ээр дамжуулагддаг.

Компьютерийн сүлжээ гэдэг нь хоёр болон түүнээс дээш тооны сүлжээний төхөөрөмжийг хооронд нь мэдээлэл дамжуулах орчиноор холбох холболтын систем юм.

Sunday, March 29, 2015

Компьютер, түүний эд ангийн тухай


Тэгвэл дэлгэц (дисплей) болон монитор гэсэн 2 ойлголт, хэллэг байдаг. Эдгээр нь нэг юмуу эсвэл нэг бүхэл юмыг хоёр янзаар нэрлээд байна уу гэсэн асуулт гарч болох юм.
Монитор гэдэг нь компьютер дэхь зүйлсийг дэлгэцээр гаргах боломжтой салангид төхөөрөмжийг хэлдэг. Харин display нь зөвхөн мониторын экран юм. Иймд энэ хоёр бол нэг нь нөгөөдөө багтаж байдаг нэг бүхэл зүйл (эд анги) юм.

Жишээ нь: Хэрэглэгч та зарим нэг зургийн файлийг нээх үед . . . cannot displayed!!! гэсэн алдааны мэдээлэлтэй таардаг. Харин . . . cannot monitored !!! гэж гардаггүй. Мөн зөөврийн компьютерийн хувьд монитор гэхээсээ display буюу дэлгэц гэж нэрлэдэг. Яагаад гэвэл зөөврийн компьютерийн дэлгэц нь салангид биш их биетэйгээ цуг байдаг. Хэрэв дэлгэц (display) нь эвдэрчихвэл Desktop буюу ширээний компьютерийн мониторт залгаад ажиллаж болдог.
Дээрхээс үзэхэд ялгаатай гэдэг нь харагдаж байна. Гэвч хүмүүс дэлгэцийг монитор, display хоёрын аль алинаар нь дууддаг.
Монитор хэдэн янз вэ?
Мониторын ялгаа гэвэл тэр нь дотроо хэдэн инчийн ямар төрлийн дисплейтэй гэдгээр тодорхойлогддог. Харин дисплейг доорх үзүүлэлтүүдээр тодорхойлно.
өнгө ба resolution (өнгө ялгаруулалт)
Анхны компьютерүүдийн дисплей ихэвчлэн хар цагаан байсан бол өнөөдөр ихэвчлэн өнгөт дэлгэцтэй мониторуудыг үйлдвэрлэх болсон байна. Энэ үзүүлэлтийг тайлбарлахад pixel -ийн тухай мэдэх шаардлагатай юм.
Харин хэдэн өнгөөр харуулж чадаж байгаагаас уг дисплейний өнгөний үзүүлэлт тодорхойлогддог байна.
– Monohrome display Adapter нь хар цагаан хоёр өнгөтэй, 1970 онд гарсан.
– CGA (Color Graphics Adapter) нь 1981 онд гарсан, өнгөр ялгаруулалт нь хөндлөнгөөр 320 pixel, босоогоор 200 pixel хүртэл байх ба дөрвөн өнгөтэй.
– EGA (Enhanced Graphics Adapter) нь 1984 онд гарсан, арван зургаан өнгөтэй, хөндлөнгөөр 640 босоогоор 350 pixel -тэй.
– VGA (Video Graphics Array) ийг 1987 онд гаргасан бөгөөд 640 x 480 pixel бүхий 16 өнгөтэй, эсвэл 320 x 200 pixel бүхий 256 өнгөтэй байхаар сонгож болдог.
– XGA (Extended Graphics Array) нь 1990 онд гарсан 800 x 600 pixel бүхий 16,000,000 өнгөтэй эсвэл 320 x 200 pixel бүхий 65,536 өнгөтэй байхаар сонгож болдог.
– SVGA (Super Video Graphics Array) нь 1993 онд гарсан. 14 инчийн дисплейтэй бол 16,000,000 өнгийг 800 х 600 pixelтэйгээр, 20 инчийн дисплейтэй бол 1280 x 1024 эсвэл 1600 x 1200 pixelтэй байхаар сонгох боломжтой байдаг.
Дэлгэцийн хэмжээ
Мониторын дэлгэцийг түүний хэмжээгээр нь бас ялгадаг ба энэ нь инч гэсэн нэгжээр хэмжигддэг. Жирийн хэрэглэгч нарт зориулсан персонал компьютерийн хувьд ихэвчлэн 12, 13, 15, 17 инчийн дисплейтэй байдаг.
үйлдвэрлэсэн технологи
Энэ бол электроникийн технологийн ямар аргаар мэдээллийг экран дээр харуулж буйгаар нь ялгах ялгаа юм. Ихэнх дисплей бидний сайн мэдэх электрон цацрагт хоолойн (CRT- cathode ray tube) технологиор бүтээгддэг. Бусад төрлийн технологиор бүтээгдсэн дисплейнүүд маш нимгэн байдаг бөгөөд эдгээрийг хавтгай экрантай дэлгэц (flat-panel display) гэдэг байна.
Энэ төрлийн дисплейд
LED – гэрлэн диодын
LCD- шингэн кристаллийн технологиор хийгдсэн дисплейнүүд багтдаг.
Memory (санах ой)
Санах ой нь персонал компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персонал компьютерийн хурд, хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Компьютерийг асаахад үйлдлийн системийг санах ойд ачаалдаг.
Сүүлийн үед ердийн компьютерийн санах ойн хэмжээ ихэвчлэн 16Мb-аас дээш байгаа бөгөөд график горимд ажилладаг жирийн хэрэглэгчийн компьютер 64Mb буюу түүнээс дээш байх нь илүүтэй гэж үздэг. Зөөврийн компьютер голдуу 16MB-с дээш санах ойтой ирэх нь бий. Санах ойг RAM гэж нэрлэдэг.
Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг:
– RAM (Random Access Memory)
Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск рүү бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зөвхөн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг байна. Харин дахин асаахад үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу “out of memory” гэсэн алдааг өгдөг байна.
– ROM (Read Only Memory)
Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Түүний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг.
– PROM (Programmable read-only memory)
Энэ төрлийн санах ойд программийг хадгалж болох бөгөөд хэрвээ PROM нь ашиглагдаж байвал энэ программийг устгаж цэвэрлэх боломжгүй зөвхөн өөр тийшээ зөөж хадгалах боломжтой.
– EPROM (Erasible programmable read-only memory)
PROM-н нэг төрөл бөгөөд программийг бичиж мөн устгаж болдог. Хэт ягаан туяаны тусламжтайгаар программийг устгадаг.
– EEPROM (Electrically erasable programmable read-only memory)
Мөн PROM-н нэг төрөл бөгөөд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь устгах, дахин програмчилж болох нэгэн төрлийн тогтмол санах ой юм. Программчлахын тулд motherboard-с суглах шаардлага байдаггүй. Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн хүчдэл түүнийг програмчлахад хангалттай байдаг. Энэ төрлийн санах ойн хамгийн энгийн жишээ бол BIOS-ын микросхем юм.
Гэхдээ RAM, ROM-г зөвхөн персонал компьютерт байдаг гэж үзвэл энэ нь буруу ойлголт юм. Mодем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах төхөөрөмжүүд өөртөө санах ойтой байдаг байна.
RAM буюу шуурхай санах ой нь дотроо нилээн хэдэн төрөлтэй:
VRAM (Video RAM) дэлгэцийн адаптер ашигладаг санах ой юм. График зурган мэдээлэл дэлгэцэнд дамжихын тулд эхлээд үндсэн RAM-наас процессорт уншигдаад дараа нь видео RAM-д бичигдэнэ. Эндээсээ дэлгэцэнд мэдээлэл болон гарахдаа түүний тоон хэлбэрийн сигнал аналог хэлбэрт өөрөөр хэлбэл дэлгэцний электрон цацрагт хоолой бүхий төхөөрөмжийн хүлээж авах сигналын хэлбэрт шилждэг байна. Сүүлийн үеийн видео RAM ихэвчлэн 1Mb -с дээш байдаг болсон нь дэлгэцэнд зурган мэдээллийг гаргах хурд болон чанарт сайнаар нөлөөлсөн юм.
RDRAM (Rambus DRAM) нь Rambus корпорацийн гаргасан DRAM (Dynamic RAM)-н нэг төрөл. Персонал компьютерт ашиглагдаж байгаа хамгийн хурдан санах ойны технологи болох SDRAM нь өгөгдлийг 100 MHz хурдаар дамжуулдаг бол энэ санах ойны хурд нь 600 MHz хүртэл юм.
1997 онд Intel корпораци нь Rambus технологийг шинээр гаргах motherboard-даа ашиглана, ингэснээрээ санах ойн технологит стандарт нь болно гэж зарласан боловч компьютер үйлдвэрлэгчдийн консерциум өөр санах ой болох SyncLink DRAM (SLDRAM) дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ. Гэсэн ч RDRAM нь VRAM-н оронд зарим график картанд хэрэглэгдэж байгаа.
Intel болон Rambus корпорациуд RDRAM- н шинэ хувилбар болох nDRAM дээр хамтарч ажиллаж байгаа билээ. Энэ шинэ санах ой нь 1600 MHz хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах юм.
NVRAM (Non-Volatile Random Access Memory) нь компьютерийг унтраасан ч мэдээллээ хадгалж байдаг. Энэ санах ойн нэг төрөл нь SRAM бөгөөд тусгай зориулалтын зайгаар тэжээгддэг. Нөгөө нэг төрөл нь EEPROM санах ой ба NVRAM нь SRAM, EEPROM микросхемийн хослолоос бүрддэг.
MDRAM (Multibank DRAM) нь MoSys корпорациас гаргасан шинэ технологи юм. Нэг бүр нь 32 Kb хэмжээтэй жижиг хавтан бүхий энэ санах ой нь өөрийн гэсэн оролт гаралтын порттой. өгөгдлийг олон хавтангаас зэрэг уншиж бичих боломжтой тул ердийн DRAM-с хурдан байдаг. MDRAM -г 2.5 MB хэмжээтэйгээр гаргаж болох бөгөөд ингэснээр 24-bit өнгө бүхий 1024×768 харьцах хэмжээтэй дэлгэцийн адаптерт ашиглаж болно. Мөн зарим төрлийн дэлгэцийн адаптерт хэрэглэгдэж байгаа.
SRAM (Static Random Access Memory) нь ердийн DRAM-с илүү хурдан, найдвартай ажиллагаатай санах ой. Dynamic RAM (DRAM) нь санах ой доторхоо үргэлж сэргээдэг бол SRAM нь ингэх шаардлагагүй учраас энэ ойлголтоос Static гэдэг нэр үүссэн. Санах ой руу хандах хугацаа нь DRAM-ынх 60 наносекунд байдаг бол SRAM-ынх 10 наносекунд. Гэвч энэ санах ойг үйлдвэрлэх зардал нь өндөр учраас ихэвчлэн cache санах ойд ашигладаг.
SDRAM (Synchronous DRAM) нь ердийн санах ойг бодоход 133 MHz хүртэлх хурдтай процессортой хамт ажиллах чадалтай байгаа нь EDO DRAM болон BEDO DRAM-с 2 дахин хурдтай байгаа юм. Гэсэн хэдий ч илүү өндөр хурд дээр ажиллаж чадахуйц RDRAM, SLDRAM -г шинээр гаргаж байгаа болохоор 200 хүртэлх MHz бүхий процессор дээр энэ санах ой нь ажиллахгүй юм.
SIMM
DIMM
EDO DRAM
BEDO DRAM
CPU
Компьютер болгон CPU chip буюу микропроцессортой байдаг. Микропроцессор нь компьютерийн тархи нь юм. Микропроцессорыг Intel болон Motorola фирмүүд үйлдвэрлэдэг. өндөр хурд шаардагддаг сервер компьютерт RISC чипийг ашигладаг.
IBM төрлийн болон IBM компьютертэй зохицохуйц Compaq, Dell, Gateway, Toshiba зэрэг компьютерүүд Intel чипийг ашигладаг бол Apple Macintosh төрлийн компьютерүүд Motorola чипийг хэрэглэдэг.RISC (Reduced Insruction Set Computing) чиптэй компьютер нь ердийн компьютерээс 10 дахин хурдтай тул Sun Microsystem, Hewlett-Packard болон Digital Equipment (DEC) зэрэг Workstation буюу хурд их шаардагдсан компьютерт ашигладаг байв.Intel фирм нь 8086, 8088, 80286, 80386, 80486, 80586, Pentium, Pentium II, Pentium III төрлийн чипүүдийг гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх тутамд процессорийн хурд илүү болж, ингэснээр үйлдлийг богино хугацаанд гүйцэтгэх юм. Энэ дугааруудыг ихэвчлэн сүүлийн 3 оронгоор нь нэрлэдэг. Жишээ нь 386SX, 486DX гэх мэт.Харин Motorola фирм нь 68000, 68020, 38030, 38040, PowerPC чипүүдийг гаргаснаас хамгийн сүүлийн үед Power????? чипийг үйлдвэрлээд байгаа юм. Процессорын хурдыг megahertz (MHz) буюу мегагерц-ээр хэмждэг. Intel фирмийн хамгийн анхны үйлдвэрлэсэн Intel 8088 чипийн процессорын хурд нь 4-8 MHz байсан бол хамгийн сүүлд гаргасан Pentium III чипийн процессорын хурд 1GHz юм.
Motherboard
Motherboard гэдэг үгийг орчуулбал үндсэн буюу эх хавтан гэсэн үг бөгөөд энэхүү хавтан нь персонал компьютерийн системийн олонх элементүүдийг агуулдаг, хамгийн чухал хэсэг нь юм.
Анхны персонал компьютер зохион бүтээгдэж байхад ихэнх элемент, дагалдах төхөөрөмжүүд Motherboard руу ямар нэг байдлаар залгагддаг байв. Харин орчин үеийн персонал компьютерийн motherboard нь уян болоод хатуу дискний төхөөрөмжөөс бусад бүх л дагалдах хэрэгслээ өөр дээрээ агуулах боломжтой болсон. Motherboard дээр суурилагдсан төхөөрөмжийг onboard гэж нэрлэдэг. Гэвч хөгжлийн ийм түвшинд хүрсэн явдал компьютер үйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдэд нэгэн адил хоёрдмол үр дагавар өгсөн юм. Юуны өмнө үйлдвэрлэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай, эцсийн шатны угсралт хялбар, дизайны хувьд овор хэмжээ багассан, технологийн процессийн хувьд хурд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гээд ашигтай талууд их бий.
Харин ямар сөрөг үр дагаврууд гарсан бэ? Хамгийн энгийнээс эхэлбэл зарим нэгэн эвдрэл, системээс өгөх алдааг оношлоход хүндрэл учирч эхэлсэн байна. Эвдрэл гэмтлийг богино хугацаанд олж засах нь жирийн компьютер, электроникийн инженерүүдийн хувьд амаргүй болж иржээ. Эцсийн шатны оношийг тавьлаа гэхэд дагалдах төхөөрөмжүүдээ (жишээ нь:дэлгэцийн адаптер, дууны карт г.м) тус тусад нь сольж шинэчлэх боломж хомс болсон байна. Гэхдээ техникийн хөгжлийн өндөр түвшинд хийгдсэн гэдэг утгаараа тийм ч “бодолцоогүй үхлүүт” төхөөрөмж биш юм. Дагалдах төхөөрөмжүүд motherboard дээр байрлахдаа тус бүртээ оролт гаралтын хаяг (I/O), тасалдлын нэг утга (IRQ) авдаг бөгөөд энэ хаягуудыг давхардуулахгүйгээр, expansion slot дээр нэмж карт суулган ажиллуулж болдог байна.
Desktop компьютерт өнөө үед өргөнөөр ашиглагдаж байгаа мotherboard нь AT загварынх юм. Хамгийн сүүлийн үеийнх нь AT motherboard-ын сайжруулсан загвар болох ATX юм.
Motherboard дээрх компьютерийн элементүүд:
– Микропроцессор (CPU)
– BIOS
– Санах ой
– Expansion slot
Hardware буюу техник хангамжийн үндэс
Компьютерийн техник хангамж нь дараах 5 хэсэгт хуваагддаг:
– Input (оролтын)
– Processing (боловсруулалт хийх)
– Storage (мэдээлэл хадгалах)
– Output (гаралтын)
– Communications (xолболтын)
Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх явдал юм.
– Гар
– Хулгана
– Микрофон
Боловсруулалт хийх төхөөрөмж нь компьютерийн программ хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй. Жишээ нь хүснэгтэн мэдээлэл дээрх мөнгөний дүнг нэгтгэж гаргах гэх мэт.
– Central Processing Unit (CPU)
– Random Access Memory(RAM)
Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл, программ хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй.
– Уян диск
– Хатуу диск
– Оптик диск
– Zip диск
– Tape төхөөрөмж
Гаралтын төхөөрөмжийн үүрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь дэлгэц дээр харах, цаасан дээр хэвлэх, дуу сонсох г.м
– Дэлгэц
– Принтер
– Чанга яригч
Холболтын төхөөрөмжийг нэг компьютерээс нөгөө рүү холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг.
– Модем
– Кабель

Sunday, March 22, 2015

Microsoft-ын үүсгэн байгуулагч Билл Гейтсийг коллежоос нь хөөсөн байна.

www.caak.mn
  Дэлхий дээрхи хүн төрөлхтөний 1.4 тэрбум нь "World Wide Web" /WWW/-ийг ашигладаг.
 www.caak.mn

Компьютерийн сүлжээ гэж юу вэ? What is networking?

Компьютерийн сүлжээний хөгжлийн түүх нь компьютер үүсэж хөгжиж эхэлсэн 1950-1960-д оны үеэс эхэлнэ. 1950-аад онд цоолсон картнуудыг ашиглан боловсруулдаг “эртний” компьютерүүд ашиглагдаж эхэлсэн. Гэхдээ энэ үед дэлхий дээрх нийт компьютерүүд хэдхэн арваар тоологдохоор тун цөөхөн байжээ. Иймд эдгээрийг хооронд нь холбох гайхамшигт санаа хэний ч толгойд ордоггүй байсан биз. 1960-аад онд компьютерүүдийг mainframe гэж нэрлэгдэх гол толгой компьютерт холбож сүлжээ үүсгэх технологи гарч ирсэн. 1970-аад онд компьютерийн оврын хэмжээ эрс жижгэрч, мөн томхон байгууллага, пүүс корпораци, их дээд сургуулиуд өөрсдийн mainframe компьютер дээрээ мэдээллийн сан (database) үүсгэж, уг сүлжээнд байгаа бусад компьютерүүд нь энэ мэдээллийн санд холбогдож мэдээлэл авч болдог шинэ технологи дэлгэрсэн. Тэгвэл 1980-аад онд микрокомпьютер буюу хувь хүн, жижиг бизнесийн хэрэглээний компьютерүүд гарч ирж, эхэндээ сүлжээнд холболгүй ашигладаг байснаа удалгүй хооронд нь юм уу майнфрэймд холбож сүлжээ үүсгэж эхэлсэн байна. Микрокомпьютерүүд дэлхий даяар хурдацтай тархсан тул, 1990-ээд онд эдгээрийг түшиглэсэн client-server бүтэцтэй сүлжээ ихэд дэлгэрсэн байна. Тэгвэл өнөөг хүртэл компьютерийн сүлжээ асар хурдацтай хөгжиж мэдээлэл технологийн дэлхийг бүрхсэн асар том торон сүлжээг үүсгэж чадсан түүхтэй. Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн гол тулгуур нь компьютер бөгөөд даяаршилсан мэдээллийн хөдөлгөгч хүч нь компьютерийн сүлжээ юм. Компьютерийн сүлжээний хөгжлийн нэг жишээ бол мэдээж интернет юм. Компьютерийн сүлжээ нь өнөөгийн нийгмийн чухал хэрэгцээний нэг, нийгмийн хөгжлийг тодорхойлогч компьютертэй салшгүй холбоотой. Мөн даяаршилсан нийгмийн гол мөн чанар, дэлхий нийтийн улс гүрэн, хүн төрөлхтний хоорондын харилцаа холбоо, мэдээллийн процессын автоматжуулалтын хамгийн гол гүүр нь компьютерийн сүлжээ юм. Компьютерийн сүлжээ гэдэг нь хэд хэдэн компьютер хоорондоо холбогдон мэдээлэл болон эх сурвалжууд, нэмэлт төхөөөрөмжүүдийг хамтран ашиглах боломжоор хангагдахыг хэлнэ. Сүлжээний хэрэглэгчид нь файл, принтер, бусад зүйлээ хамтарч хэрэглэж болохоос гадна цахилгаан мэдээ илгээж, өөр компьютераас програмаа ажиллуулж болно. Компьютерийн сүлжээ нь олон тооны төхөөрөмжийг тусгай протокол, техник хэрэгслийн тусламжтайгаар хооронд нь холбон нэг төхөөрөмжөөс нөгөө рүү өгөгдөл дамжуулах, хүлээн авах, нэгдсэн нэг мэдээллийн бааз руу хандах боломжийг хэрэглэгчид олгодог. Компьютерүүдийг сүлжээнд холбохын тулд тэдгээрийн холболтын техник хангамжийн болон програм хангамжийн орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай. Энд физик холболт хийх болон тэдгээрийг програм хангамжаар холбох олон боломжууд бий. Компьютерийн хамгийн том сүлжээ нь Интернет юм. Интернетийн сүлжээнд дэлхийн сая сая компьютер холбогдон ямар ч үед хүссэн мэдээллээ авах боломжтой байдаг бол тодорхой нэг хүрээнд нэг байгууллага өөрийн дотоод сүлжээтэй байгаад байгууллага дотроо мэдээллээ солилцдог байх жишээтэй. Сүлжээний өөр нэг жишээ бол нисэх онгоцны буудал, мөн супермаркетууд дахь төлбөрөө хийдэг касс, дэлгүүрийн дотоод сүлжээнд холбогдсоноор барааны үнийн мэдээллийн бааз руу хандан аль бараа ямар үнэтэйг харах боломжтой байдаг. Компьютерийн сүлжээний үүслийг нэг компьютерээс нөгөө компьютерт шилжин ажиллуулдаг дискийн үйл ажиллагаанаас анх сэдсэн түүхтэй. Ийм дискийг sneakernet гэж нэрлэдэг байна. Харин сүлжээнд холбогдоогүй, дангаараа ажилладаг компьютерийг Standalone computer гэнэ. Сүлжээний үнэт зүйлсэд дараах боломжуудыг тооцдог.

1. Мэдээллийг хамтран хуваалцахыг зөвшөөрсөн бүлэг (group) үүсгэж болдог. Энд мэдээллийг хамтран хуваалцахдаа мэдээллээ тусгай аргаар оруулж өгдөг. Олон хэрэглэгчтэй сүлжээнд тусгай нууц үгээр хандах эрхтэй болгож болно.

2. Мэдээллийг хамтран хуваалцах (sharing) нь мессеж, баримт бичиг болон файлуудыг хэрэглэгчдийн хооронд дамжуулж чаддаг.

3. Төхөөрөмжүүдийг хамтран ашиглах (device sharing) нь бүлгийн хэрэглэгчдэд хэвлэгч (printer), факсын машин (fax machine), дүрс оруулагч (scanner) болон бусад олон нэмэлт төхөөрөмжүүдийг сүлжээнд холбогдсон аль ч компьютерээс ашиглах боломж олгодог. Компьютерүүдийг сүлжээнд холбохдоо кабель утасны аль нэг төрлийг ашиглан холбодог. Сүлжээ нь сүлжээний програм хангамж, сүлжээний техник хангамж, ажиллуулах програм гэсэн 3 хэсгээс тогтоно.

Сүлжээний техник хангамжийн орчин. Сүлжээний техник хангамж нь компьютерүүд хоорондоо холбогдоход зориулсан физик компонентууд юм. Сүлжээний адаптер, сүлжээний кабель, hub, repeater, switch, router, brouter, модем, repeater, bridge, wireless гэх мэт физик төхөөрөмжүүдээс гадна кабель утсанд холбодог толгой буюу connector, transceiver, vampire tape, сүлжээний бахь, сүлжээний хэвийн ажиллагааг шалгадаг тестер гэх зэргийг мөн авч үзнэ. Зарим төхөөрөмжүүдийг сүлжээний үйлдлийн системд таниулж өгөх шаардлагатай байдаг.

Сүлжээний програм хангамжийн орчин гэдэгт сүлжээний компьюте- рүүдийг бусад компьютерүүдтэй нь холбох интерфейс болж байдаг сүлжээний үйлдлийн систем, сүлжээний протокол зэргийг ойлгоно.

Ажиллуулах програм нь сүлжээний хэрэглэгчийн интерфэйс, мэдээлэл, файл, график, видео, принтер ба дискийн хэрэглэлтийн зөвшөөрөл тогтоох програмаас тогтоно. Үүний нэг жишээ нь client-server юм.

Компьютерийн сүлжээ нь дараах давуу талуудтай.

1. Мэдээлэл солилцоо нь хүмүүст янз бүрийн ашигтай мэдээллийг хоорондоо солилцох боломж олгодог (Чатлах, электрон хурал хийх, тоглох)

2. Ямар нэг баримт бичиг болон бусад файлуудыг дамжуулах, татаж авах боломж

3. Мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой.

4. Элекрон шуудан буюу е- мэйл нь хувь хүмүүсийн хооронд мэдээллийг маш амархан дамжуулдаг бөгөөд үр бүтээлтэй

5. Электрон худалдаа хийх боломж

6. Бараа, бүтээгдэхүүн, үйл ажиллагааны сурталчилгаа хийх боломж

7. Мэдээллийн сан

8. Интернет холболтын эрхийг хувааж эзэмших

Компьютерийн сүлжээ нь шаардлагатай програм хангамжаас гадна, дараах гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд: server (хэрэгцээтэй мэдээллийг хадгалж буй компьютер), client (хэрэглэгч буюу сервер дээрх мэдээлэлд хандаж буй компьютер), circuit (хэлхээ, мэдээлэл дамжуулах шугам). Энд сервер клиент хоёрынхоо алинд нь их мэдээлэл хадгалуулах, сүлжээний үйл ажиллагаанд аль нь их үүрэгтэй байх вэ гэдгийг сүлжээний архитектур (бүтэц) тодорхойлж өгнө. Гурван үндсэн архитектур байдаг.

Host-based буюу төвлөрсөн майнфрэйм бүхий сүлжээнд толгой компьютер нь ганцаараа хамаг ажлыг хийдэг.

Client-based сүлжээнд клиент буюу хэрэглэгчийн компьютер нь голлох үүрэгтэй байдаг.

Client-server сүлжээнд клиент, сервер аль аль нь ажлаа хувааж хийнэ. Дээр дурьдсан ёсоор өнөөдрийн байдлаар Client-server бүтэцтэй сүлжээ нь илүү их өргөнөөр хэрэглэгдэж байна. Харин ерөөсөө сервергүй, дан клиент компъютеруудыг хооронд нь холбож үүсгэсэн сүлжээг peer-to-peer сүлжээ гэж нэрлэдэг. Жижиг бизнес, гэр ахуйн хэмжээнд хэрэглэгдэж буй ихэнх сүлжээ peer-to-peer бүтэцтэй байна.

2 Сүлжээний клиент сервер Client server

Сүлжээнд холбогдсон компьютерүүд мэдээлэл дамжуулах явцад нэг нь мэдээллээ илгээж нөгөө нь түүнийг хүлээн авах үйл ажиллагаа явагддаг. Client/server нь сүлжээний гол ойлголтуудын нэг бөгөөд сүлжээний хувьд програмуудыг хооронд нь аль болох хурдан хугацаанд холбох, хуваарилах модулийг агуулдаг, тухайн сүлжээнд байгаа хоёр компьютерийн хоорондын харилцааг илэрхийлж байдаг. Сүлжээнд холбогдоод нөөцийг хамтран эзэмшиж байгаа компьютерийг үйлчлүүлэгч буюу client гэнэ. Хамтын эзэмшилд байгаа мэдээллийг агуулж буй буюу сүлжээн дэх мэдээллийн эх сурвалжийг хуваалцагч төв компьютерийг server буюу үйлчлэгч гэнэ. Өөрөөр хэлбэл клиент нь хүсэлт гарган хандахад сервер компьютерийн зүгээс хариу өгдөг процессийг зохицуулдаг байна. Энэ холбоог client server relationship гэж нэрлэдэг. Уг ойлголт нь зөвхөн нэг компьютерийн хувьд бус сүлжээний бүх компьютерүүдийн хувьд яригддаг. Жишээ нь: Банкныхаа дансанд байгаа үлдэгдлийг шалгахаар та өөрийнхөө компьютерээс банкны сервер програмд хүсэлт гаргалаа гэж бодъё. Таны дансыг шалгахын тулд клиентийн програм, серверийн програм болох банкин дахь мэдээллийн бааз байрлаж буй сервер компьютерт хүсэлтийг дамжуулдаг. Банкны мэдээллийн бааз байрлаж буй компьютер нь холбогдох мэдээллийг сервер програм руу дамжуулж энэ нь эргээд таны компьютерт дамжуулдаг байна. Ихэнх бизнесийн хэрэглээний програмууд ч Client/server -ийг ашиглан бичигддэг болсон байна. Ердийн Client/server-ийн хувьд daemon гэж нэрлэгдэх сервер нь клиентийн хүсэлтийг хүлээн авах буюу хариулж байдаг бол олон хэрэглэгчийн клиент програмын хувьд ашиглагддаг өөр сервер програмууд байдаг байна. Гэхдээ энэхүү сервер болоод клиент програмууд нь нэг том хэрэглээний програмд багтдаг байна. Интернетийн гол програм болох TCP/IP ч мөн адил юм. Интернетийн хувьд таны вэб броузер нь клиент програм болдог бөгөөд интернетээр дамжин өөр нэгэн компьютер руу хандахдаа вэб сервер HTTP -д хүсэлт гаргадаг. Энгийнээр хэлбэл таны компьютерт суусан TCP/IP нь интернетэд холбоотой байгаа компьютерийн FTP серверээс файл хүлээн авах хүсэлт гаргах боломжийг олгодог. 3 Тэгш эрхтэй сүлжээ Peer-to-peer network

Сүлжээнд оролцож буй компьютерүүд үйлчлэгч болон үйлчлүүлэгчийн үүргийг давхар гүйцэтгэдэг, өөрөөр хэлбэл сүлжээний бүх компьютерүүд тэгш эрхтэй оролцдог зохион байгуулалт бүхий сүлжээг peer-ro-peer гэнэ. Энэ нь хүсэлтээ server-ийн шаардлагагүйгээр илгээхийг хэлнэ. Хэрэглэгч болгон сүлжээний администратор болдог ба өөрийн болон бусад хэрэглэгчдийн эх сурвалжид хандах хандалтыг хянадаг. Энд хэрэглэгчид өөрийн хамтран хуваалцах файлаа 3 хэлбэрийн хандалттайгаар сүлжээнд оруулдаг.

1. Нийтийн буюу Full. Энэ үед таны сүлжээнд байгаа мэдээллийн эх файлд шууд хандаж чадна.

2. Зөвхөн уншигдах буюу Read only. Таны сүлжээнд оруулсан мэдээллийн хуулбарыг ашиглаж чадна.

3. Хамгаалагдсан буюу protected. Та сүлжээнд мэдээллээ оруулахдаа тусгай нууц үг өгөх ба таны мэдээллийг ашиглах хэрэглэгч таны нууц үгийг мэдсэний үндсэн дээр хандаж чадна. Энд хэрэглэгч болгон оруулсан мэдээлэл бүртээ өөр өөр нууц үгийг оруулж болно.

Peer-to peer нь дараах давуу талуудтай.

1. Суурилуулах болон тохируулахад хялбар

2. Холбогдсон компьютерүүд нь серверээс хамаарахгүй

3. Хувь хэрэглэгчид өөрсдийн хамтран хуваалцаж буй эх сурвалжийг хянаж чадна.

4. Худалдан авах болон байгуулахад үнэтэй биш

5. Сүлжээний тусгай програм хангамж шаарддаггүй

6. Сүлжээнд ажиллах тусгай администратор шаардахгүй

Дараах сул талуудтай.

1. Сүлжээний хамгаалалт нь зөвхөн тухайн эх сурвалжид тухайн цаг хугацаанд хамаарна.

2. Хэрэглэгчид эх сурвалж болгонд өөр өөр олон нууц үг өгдөг.

3. Холбогдсон компьютер болгон өөрийн эх сурвалжаа хамгаалах шаардлагатай

4 Сервер хандалтат сүлжээ Server based network

Хэрэглэгчийн компьютер нь дотоод сүлжээнд холбогдсон ширээний болон зөөврийн компьютер байж болно. Хэрэглэгчийн компьютерээс сүлжээний сервер компьютер лүү хандан мэдээллийн сантай ажиллах, хэрэглэгч хоорондоо файл дамжуулах, принтер лүү хэвлэх команд өгөх зэрэг олон үйлдлүүдийг гүйцэтгэдэг.

Сүлжээний сервер компьютер дээр тусгай зориулалтын серверийн програм суулгаснаар хэрэглэгчийн компьютерээс хандан, харилцан мэдээлэл солилцдог. Сервер нь имэйл, вэб, мэдээллийн сангийн, холболтын буюу access server зэрэг олон төрлийнх байдаг. Ердийн хэрэглэгчийн компьютерээс ялгаатай нь микропроцессорын хурд, санах ой, хатуу дискний хэмжээ зэргээрээ илүү байдаг.

Энэ сүлжээ нь сүлжээний клиент серверийн ажиллагаан дээр үндэслэдэг. Энд сервер компьютерээс клиент компьютерт мэдээлэл дамжуулдаг. Сервер компьютер дээр сүлжээний эх сурвалж төвлөрч, сүлжээний хамгаалалт, тохируулгыг эндээс хийдэг. Сервер компьютер нь бусад компьютертэй харьцуулахад микропроцессорын (CPU speed) хурд ихтэй, санах ой сайтай, их хэмжээний мэдээллийг багтаах багтаамж сайтай дискийн төхөөрөмжтэй байх ёстой. Серверийг тусгай шаардлагыг хангаж үйлдвэрлэдэг.

keybourd

    КОМПЬЮТЕРИЙН СИСТЕМ
Компьютер гэдэг нь өгөгдлийг богино хугацаанд боловсруулж үр дүнг гаргах машин юм. Мөн электроник болон электро механик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ.
Энэ төхөөрөмжийг дангаар нь ашиглах боломжгүй бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.
ь  HARDWARE (техник хангамж)
ь  SOFTWARE (програм хангамж)
ь  ӨГӨГДӨЛ, МЭДЭЭЛЭЛ(төрөл бүрийн мэдээлэл)
ь  ГАРЫНАВЛАГА, МАТЕРИАЛ(компьютерийн програм, төхөөрөмжүүдийг ашиглах гарын авлага)
ь  ХЭРЭГЛЭГЧ(компьютерийг ашиглах хүн)
ь  ХОЛБОЛТ(телефон, утас, радио, утастай, утасгүй холболт, сансрын холболт гэх мэт)                         ПРОГРАМ  ХАНГАМЖ
Програм хангамж гэдэг нь техник хангамжийг хэрэглэгч бүрэн хэрэглэх нөхцөлийг хангаж өгдөг байх ёстой. Өөрөөр хэлбэл өгөгдөл боловрсуулахын тулд техник хангамж хэрхэн ажиллахыг удирдах зааврын цуглуулга юм.
Компьютерийн програм хангамжийг
1.       СИСТЕМИЙН (System Software)
2.       ХЭРЭГЛЭЭНИЙ (Application Software)
3.       ДРАЙВЕР ПРОГРАМ( Driver install)
4.       МЭРГЭЖЛИЙН (Photoshop, AutoCAD, MathCAD)
5.       UTILITY ПРОГРАМ(Scandisk,KASPERSKY) гэх мэт ангилж  болно.
                             Системийн програм
  хангамж нь техник хангамж болон програм хангамжийн хоорондын үйл ажиллагааг зохицуулан хэрэглэгчдэд хамгийн энгийн хэлбэрээр компьютер тайхарьцах боломж өгч байгаа системийн програм юм. ДэлхийдээрWindows, Unix, Linux, Macintosh гэх мэт гүйлдлийн систмемүүд хэрэглэгдэж байна. Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэдэг нь Windows үйлдлийн систем юм. Одоогоор манайд Windows XP, Windows Vista, Windows 7 үйлдлийн системүүдийг өргөн хэрэглэж байна.

     keybourd

   гар нь компьютерийг удирдах, компьютерт  тэмдэг торуулах үүрэгтэй. Гарын товчлуурыг нь үндсэн, функциональ, тоон, хос горимын гэж хуваана.

Түгээмэл хэрэглэгддэг товчлууруудын үүрэг:
Esc командыг цуцлах
Tabкурсорын байрлалыг тодорхой зайд шилжүүлэх
Caps Lockүсэг томоор бичигдэнэ
Shiftтовчлуурын хамт дарахад тэмдэгт шилжүүлэх үүрэгтэй
Ctrl баAltтовчнуудтай хамт дарагдаж команд биелүүлнэ
Spaceүг хооронд сул зай авна
Backspaceкурсор байрласнаас өмнөх тэмдэгтийг устгана
F1 F12функциональ буюу удирдлагын товчлуурууд
Enterкомандыг зөвшөөрөх, дараагийн мөрд шилжүүлэх
Deleteтэмдэглэсэн мэдээллийг устгах
Homeкурсорыг мөрийн эхэнд шилжүүлэх
Endкурсорыг мөрийн төгсгөлд шилжүүлэх
Page upнэг хуудас урагш шилжүүлнэ
Page Downнэг хуудас доош шилжүүлнэ
Print Screenдэлгэц дэх цонхыг санах ойд хуулах(copy)
Pause Breakхийж байгаа үйлдлийг түр зогсоох
Num Lockдарагдсанаар тоон товчлуурыг идэвхжүүлнэ.

Wednesday, March 18, 2015

                                         сүлжээний холболт
Компьютерийн сүлжээний шийдлүүд
Компьютерийн сүлжээ гэдэг нь холболтын сувгуудыг ашиглан холбогдсон компьютер бусад мэдээллийн төхөөрөмжүүдийн (хэвлэгч, камер...) цогцолбор байгууламж кабелаар болон агаараар долгионоор холбогдож ажиллахыг хэлнэ. Компьютерийн сүлжээний ачаар хоорондоо холбогдсон төхөөрөмжүүд нь мэдээллийн нөөц ба боломжуудыг хоорондоо хуваалцаж хүний бүтээмжийг өсгөж, мэдээллийг улам баяжуулж чанаржуулж өгдөг.
1960-аад оны үед Дэвшилтэт судалгааны төслүүдийн агентлаг (Advanced Research Projects Agency, АRPA) нь АНУ-ын батлан хамгаалах яамны хэрэглэх зориулалтаар Дэвшилтэт судалгааны төслүүдийн агентлагийн сүлжээ (Advanced Research Projects Agency Network, ARPANET)-г эхлүүлжээ. Энэ нь дэлхийн анхны компьютерийн сүлжээ байв. 1960-аад оны үед хөгжүүлсэн загваруудын дагуу сүлжээг 1969 оноос хөгжүүлж эхлэжээ.
Сүлжээг төрөл бүрийн үзүүлэлтүүдээр ангилдаг.
Сүлжээ нь дараах үүргүүдтэй:
  • Харилцаа холбоог бий болгох. Сүлжээг ашиглан хүмүүс нь и-мэйл, мессенжэр чаат өрөө, телефон, видео телефон яриа, видео хурал зэргийн хэрэгслүүдээр бие биентэйгээ үр ашигтайгаар, хялбараар харилцаж болно.
  • Техник хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд хамрагдах компьютер бүр нь тус сүлжээнд холбоотой техник хангамжийг хэрэглэх боломжтой. Жишээлбэл, хамт хэрэглэх байдлаар тохируулсан принтерээр документ хэвлэх.
  • Файл, өгөгдөл, мэдээллийг хамтарч хэрэглэх (шэйр). Сүлжээний орчинд баталгаажуулсан хэрэглэгч нь тус сүлжээний бусад компьютерүүд дахь өгөгдөл, мэдээлэлд хандах боломжтой. Хамт хэрэглэх байдлаар тохируулсан хадгалах төхөөрөмжүүд дээрх өгөгдөл, мэдээлэлд хандах явдал нь олон сүлжээний чухал онцлог болдог.
  • Програм хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд холбогдсон хэрэглэгчид нь холын зайд орших компьютерүүд дээр програм ажиллуулах боломжтой.
  • Мэдээллийг хадгалах.
  • Аюулгүй байдал.