Wednesday, March 18, 2015

Компьютерийн сүлжээ гэдэг нь холболтын сувгуудыг ашиглан холбогдсон компьютер бусад мэдээллийн төхөөрөмжүүдийн (хэвлэгч, камер...) цогцолбор байгууламж кабелаар болон агаараар долгионоор холбогдож ажиллахыг хэлнэ. Компьютерийн сүлжээний ачаар хоорондоо холбогдсон төхөөрөмжүүд нь мэдээллийн нөөц ба боломжуудыг хоорондоо хуваалцаж хүний бүтээмжийг өсгөж, мэдээллийг улам баяжуулж чанаржуулж өгдөг.
1960-аад оны үед Дэвшилтэт судалгааны төслүүдийн агентлаг (Advanced Research Projects Agency, АRPA) нь АНУ-ын батлан хамгаалах яамны хэрэглэх зориулалтаар Дэвшилтэт судалгааны төслүүдийн агентлагийн сүлжээ (Advanced Research Projects Agency Network, ARPANET)-г эхлүүлжээ. Энэ нь дэлхийн анхны компьютерийн сүлжээ байв. 1960-аад оны үед хөгжүүлсэн загваруудын дагуу сүлжээг 1969 оноос хөгжүүлж эхлэжээ.
Сүлжээг төрөл бүрийн үзүүлэлтүүдээр ангилдаг.
Сүлжээ нь дараах үүргүүдтэй:
  • Харилцаа холбоог бий болгох. Сүлжээг ашиглан хүмүүс нь и-мэйл, мессенжэр чаат өрөө, телефон, видео телефон яриа, видео хурал зэргийн хэрэгслүүдээр бие биентэйгээ үр ашигтайгаар, хялбараар харилцаж болно.
  • Техник хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд хамрагдах компьютер бүр нь тус сүлжээнд холбоотой техник хангамжийг хэрэглэх боломжтой. Жишээлбэл, хамт хэрэглэх байдлаар тохируулсан принтерээр документ хэвлэх.
  • Файл, өгөгдөл, мэдээллийг хамтарч хэрэглэх (шэйр). Сүлжээний орчинд баталгаажуулсан хэрэглэгч нь тус сүлжээний бусад компьютерүүд дахь өгөгдөл, мэдээлэлд хандах боломжтой. Хамт хэрэглэх байдлаар тохируулсан хадгалах төхөөрөмжүүд дээрх өгөгдөл, мэдээлэлд хандах явдал нь олон сүлжээний чухал онцлог болдог.
  • Програм хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд холбогдсон хэрэглэгчид нь холын зайд орших компьютерүүд дээр програм ажиллуулах боломжтой.
  • Мэдээллийг хадгалах.
  • Аюулгүй байдал.

No comments:

Post a Comment